Өмнөдэлгэр сум


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум

ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ХОШУУД:

2011-02-17 15:26


 

  1. Өндөрхаан уулын хошуу /хуучин нэр нь -Халхын Махсамид далай цэцэн ханы хошуу/- 1926 оны тоо бүртгэлээр 6 сум, 19 баг, 97 арванд хуваагдаж, 964 өрх, 4837 хүн ам, 285 мянган малтай байв. Үүнээс гадна жасын 40 мянган мал байжээ. Энэ хошуу нь одоогийн Баянхутаг, Мөрөн, Идэрмэг сум багийн нутгийг хамарч байв.
  2. Халх голын хошуу /Илдэн засаг төрийн жүн вангийн хошуу/ – 7 сум, 22 баг, 109 арван гэр, 5398 хүн ам, 145 мянган малтай байсан, одоогийн Дорнод аймгийн Халх гол сум.
  3. Оцолсансар уулын хошуу /Цэцэн засаг төрийн жүн вангийн хошуу/– 16 сум, 48 баг, 244 арван гэр, 2400 өрх, 16137 хүн ам, жасын мал нийлээд 480 мянган малтай байсан, одоогийн Төв аймгийн Нялга, Говьсүмбэр, Говь-Угтаал, Баянцагаан, Дорноговь аймгийн Дэлгэрхэт, Дэлгэржаргалан, Айраг, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Хэнтий аймгийн Дархан сумын хагасыг хамарч байжээ.
  4. Мөнххаан уулын хошуу /Эрдэнэ далай вангийн хошуу/ – 41 сум, 203 арван гэрт хуваагдаж, 10456 хүн ам, жасын мал нийлээд 540 мянган малтай байв. Дорнод аймгийн Мөнххаан, Баянтэрэм сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын хагас нутгийг хамарч байжээ.
  5. Галшар уулын хошуу /Бишрэлт вангийн хошуу/- 8 сум, 22 баг, 112 арван, 5390 хүн ам, 120 мянга гаруй малтай, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Өлзийт сумдын нутгийг хамарч байв.
  6. Биндэръяа хан уулын хошуу /Дайчин жонон вангийн хошуу/- 13 сум, 39 баг, 195 арван гэртэй, 10738 хүн ам, 447 мянган малтай – Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Батширээт сум ба Өмнөдэлгэр сумын хагас орж байв.
  7. Баянтүмэн уулын хошуу /Ачит вангийн хошуу/ - 12 сум, 36 баг, 182 арван, 11402 хүн ам, 330 гаруй мянган малтай, Дорнод аймгийн Булган, Хөгнө, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарч байв.
  8. Баянмөнх уулын хошуу /Ёст бэйсийн хошуу/- 4 сум, 13 баг, 60 арван гэрт хуваагдаж, 4267 хүн ам, 90 мянган малтай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийг хамарч байсан
  9. Батноров уулын хошуу /Дайчин бэйсийн хошуу/ - 4 сум, 12 баг, 58 арван гэр, 6889 хүн ам, 90 гаруй мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын хагас нутаг орж байв.
  10. Дашбалбар уулын хошуу /Зоригт бэйсийн хошуу/ - 5 сум, 17 баг, 84 арван гэр, 3217 хүн ам, 104 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан сум болно
  11. Батхан уулын хошуу /Эрдэнэ гүнгийн хошуу/- 3 сум, 81 баг, 42 арван гэр, 2306 хүн ам, 56000 малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Булган сумын хагас
  12. Дархан уулын хошуу /Ахай бэйсийн хошуу/- 4 сум, 12 баг, 58 арван гэр, 2571 хүн, 70 мянган малтай, Хэнтий аймгийн Дархан, Мандал сумд орж байв.
  13. Эрдэнэцагаан уулын хошуу /Егүзэр хутагтын шавь/- 2 сум, 7 баг, 35 арван гэр, 1753 хүн, 126 мянган малтай, Сүхбаатар аймгийн Зотол, Урт сумын нутгийг хамарч байсан
  14. Очирсүмбэр уулын хошуу /Ялгуулсан хутагтын шавь/- одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум. 1 сум, 4 баг, 20 арван гэр, 1102 хүн, 95 мянган малтай байсан
  15. Амгалан хан уулын хошуу /Манлай вангийн хошуу/ - Хөлөнбуйрын баргаас тасарч орж ирсэн. Одоогийн Дорнод аймгийн Гурван загал сумын хагас.
  16. Матад хан уулын хошуу /Үйзэн вангийн хошуу/ - 4 сум, 13 баг, 65 арван гэр, 5192 хүн, 128 мянган малтай, Дорнод аймгийн Матад, Аржаргалант сум
  17. Баянзүрх уулын хошуу /Баатар вангийн хошуу/- 8 сум, 41 баг, 435 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сум
  18. Дарьгангын хошуу – Монгол улс манжаас тусгаарласны дараа манж хааны хувийн сүргийг хариулж байсан энэ хошуу автономит Монголд дагаар орж ирсэн. 160 мянган малтай байж, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Хонгор, Баяндэлгэр, Халзан, Асгат сум
  19. Онон голын буриад хошуу – 10 сум, 29 баг, 46 арван гэр, 5961 хүн,   87000 малтай, одоогийн Хэнтий аймгийн Дадал сум, Биндэр, Батширээт сумын хагас
  20. Улз голын буриад хошуу – 4 сум, 12 баг, 183 арван, 1564 хүн амтай, 259 мянган малтай одоогийн Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сум
  21. Халх нөмрөгийн буриад хошуу – 4 сум, 12 баг, 59 арван гэр, 2398 хүн ам, 170 мянган малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум.
  22. Хэрлэн голын буриад хошуу – 2 сум, 7 баг, 36 арванд хуваагдаж, 1345 хүн ам, 22 мянган малтай, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хагас
Ангилал : Түүх | Нийтэлсэн : Админ | Уншсан (334) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл